СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баярын өдрүүдэд арьсаа хэрхэн хамгаалах вэ?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Шинэ жил, зул сарын баяр ойртсонтой холбогдуулан албан байгууллага, найз нөхөд хамтдаа баяраа тэмдэглэсэн сэтгэл хөдөлгөсөн өдрүүд үргэлжилж байна. Эдгээр өдрүүдэд согтууруулах ундаанаас татгалзах тэр бүр амаргүй. Согтууруулах ундаа хэрэглэсний маргааш бидний нүд хүрээ татан хөхөрч, арьс чийгшлээ алдан гунддаг. Ийм байдалд орохгүйн тулд дараах хэдэн зөвлөмжийг дагаад үзээрэй.

Юун түрүүнд согтууруулах ундаа хэрэглэж, гадуур баярлахын өмнө нүүрэндээ хэвийн өдрүүдэд хэрэглэдгээс илүү чийгшилтэй серум, тос хэрэглэж урьдчилан бэлдэх хэрэгтэй. Ямар ч төрлийн согтууруулах ундаа шээс ихээр ялгаруулдаг тул биеийн шингэнийг хөөж, арьс хуурайшдаг. Гэвч . Тиймээс согтууруулах ундаа хэрэглэх гэж байвал арьсаа хатаж гундахаас сэргийлэх хэд хэдэн аяга цэвэр ус уучихад гэмгүй.

Мөн үдэшлэгт явахын өмнө гэртээ үдийн хоолоо хийгээд идчихэд залхуурах хэрэггүй. Гадуур хооллох үедээ ч давсархаг зоогоос татгалзаж, аль болох ус их хэмжээгээр агуулдаг хүнсний ногоотой хоол идээрэй. .

Яаж ч оройтож ирсэн заавал нүүрнийхээ будгийг арилгаж унтах хэрэгтэй. Үүгээр зогсохгүй унтаж байхад арьс чийгшлээ ихээр алддаг тул сайтар чийгшүүлж байхыг зөвлөж байна. Магадгүй өмнөх өдөр нь баярт яваад өглөө сэрэхэд нүдэнд хөх хүрээ татаж, арьс нэг л ёозгүй харагдаж, орой нь дахин баярт уригдсан байвал гэрийн нөхцөлд нүүрэндээ тосон иллэг хийгээд үзээрэй.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.