Зул сарын баяр хаяанд ирснийг тохиолдуулан Германы нийслэл Берлин хотын оршин суугчдыг хог хаягдалгүй баярлахыг уриалсан мэндчилгээг хог ачилтын компаниас гаргажээ. BSR хог ачилтын компанийн зүгээс иргэдэд хандан зул сарын баярын өдрүүдэд хог ялгаруулахын оронд нэгэндээ цаг хугацаагаа зарцуулья гэсэн уриалгыг сурталчилгаандаа шингээсэн байна.
Мөн хэрэв зоогийн ширээнээс хоол хүнсний илүүдэл гарвал хогийн саванд хийхийн оронд хөршдөө ч бэлэглэж болно шүү хэмээн уриалжээ. Орчин цагт хүрээлэн буй орчноо хамгаалах хүсэлтэй залуус эко ногоон баяр тэмдэглэхийг эрмэлздэг болсон тул Берлинд амьдардаг хоёр сая айлд ч мөн байгаль орчноо хамгаалахыг хүссэн байна.
Эх сурвалж: www.theguardian.com