Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс, Күйнслэнд мужуудад гарч буй ойн түймрийн улмаас өнгөрсөн наймдугаар сараас хойш 250 сая тн нүүрсхүчлийн хий ялгарсан байна. Тус улс ийм хэмжээтэй нүүрсхүчлийн хийг хагас жилийн хугацаанд хүлэмжийн хийнээс ялгаруулдаг боловч их хэмжээнээс түймрээс үүдэн ердөө 3-4 сарын хугацаанд агаар мандалд ялгаруулж бохирдуулжээ.
НАСА-ын авсан гэрэл зурагнаас ажиглахад Шинэ Өмнөд Уэльсийн түймэр наймдугаар сараас хойш 195 сая тн нүүрсхүчлийн хий, Күйнслэнд мужийн түймэр 55 сая тн нүүрсхүчлийн хий ялгаруулсан байна. Харин 2018 онд Австралийн хүлэмжийн хий 500 сая гаруй тн CO2 буюу нүүрсхүчлийн хий ялгаруулжээ.
Урьд өмнө жилүүдэд ойн түймэр хэвийн хэмжээнд ассан тохиолдолд байгаль дэлхий, ой мод агаарын бохирдлоо тодорхой хугацааны дараа эргүүлэн шингээж, цэвэрлэж чаддаг байсан бол энэ удаад гал илүү өргөн хүрээг хамарч, их хэмжээний бохирдол ялгаруулсан тул хэдий нь ган гачигт нэрвэгдсэн ой нөхөн төлжих эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
Шинэ Өмнөд Уэльсийн нутагт 2,7 сая га талбай шатсан ба түймэр үргэлжлэн асна гэдгийг эрх баригчид анхааруулжээ.
Эх сурвалж: www.theguardian.com