СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-12-13

Цагдаагийн амь насыг хөнөөсөн этгээдүүдэд 13-20 жилийн хорих ял оноов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Б.Энхбаяр, Т.Лундаа нар нь бүлэглэж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгслийг нь зогсоож шалгасан цагдаагийн албан хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтаахдаа цагдаагийн ахлах ахлагч Б-г тээврийн хэрэгслээс зүүгдэн явахыг мэдсээр байж засмал зам дээр унагааж, амь насыг нь хөнөөсөн билээ.

Уг хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэлээ. Дээд шүүхээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Энхбаярт хүн амины болон залилан мэхлэх гэмт хэрэгт нь 20 жил, Т.Лундаад хүн амины гэмт хэрэгт нь 13 жил хорих ял оноосон шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.