СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэл рүү 278 ширхэг тарвагын тулам оруулах гэж байсныг илрүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

 

Уг зөрчлийг үйлдсэн иргэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Тарвагыг хууль бусаар агнасан тохиолдолд ямар шийтгэл оногдуулдагийг НМХГ-аас тодруулахад “Тарвага хууль бусаар агнасан зөрчил гаргасан иргэнийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 150-300 мянган төгрөгөөр торгодог. Үүн дээр нэмж байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлдэг журамтай. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолд заасны дагуу эр тарваганы үнэлгээ 170 мянга, эм тарваганы үнэлгээ 200 мянган төгрөг байдаг. Энэ үнэлгээг 2 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг толгой тутамд бодож оногдуулдаг” гэсэн юм.

Өчигдөр илрүүлсэн 270 тарвагыг бүгдээрээ тарчи (эм тарвага)  байсан гэж үзвэл иргэн Б-д 28,300,000.00 (28 сая 300 мянган) төгрөгийн торгууль оногдуулах хуультай юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.