Монгол ардын уртын дууны гайхамшиг нь өвөрмөц давтагдашгүй. Монголын өргөн уудам тал нутаг нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал дундаас үүссэн аялгуу юм. Уртын дууны түрлэг нь ард түмний амьдрал дундаас урган гарсан утга агуулгатай байхаас гадна үгийг нь зохиогч, аяыг нь бичигч гэж байдаггүй билээ. Олон зуун жилийг даван туулж өнөөг хүртэл дуулагдсаар ирсэн учир “Уртын дуу” хэмээн нэрлэгджээ. Монгол Улсын "Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон"-т, "Алтан гадас одон"-т, СТА, уртын дуучин Р.Дулмаагийн нэрэмжит ”Монгол Ардын уртын болон богино дуу дуулаачдын улсын уралдаан” энэ сарын 19-20-нд зохион байгуулагдах юм.
Нийслэлийн "Улаанбаатар" чуулга
"Цагаан лавай" чуулга
Дорнод аймгийн Хөгжимт драмын театр
Өмнөговь аймгийн Хөгжимт драмын театр
Говьсүмбэр аймгийн "Боржигон чуулга"
Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" театр
Дархан-Уул аймгийн "Залуучууд" театр
Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр
Төв аймгийн "Монгол туургатан" театр зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид, дуучид
СУИС, МУ-ын Консерваторийн оюутнууд,
Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, хөдөө орон нутаг, сумдын Ардын авьяастнууд оролцохоор болсон байна.