Нийслэлийн 2020 оны төсөвт автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгаж, баталсан. Өөрөөр хэлбэл, автозам ашигласны төлбөрийн орлого 2019 онд 1,7 тэрбум байсан бол тав дахин нэмж 73,5 тэрбум болгож 2020 оны төсөвт тусгасан юм.
Ингэж төлбөрийг нэмэгдүүлснээр автозам засварын ажлыг чанартай гүйцэтгэнэ тайлбарлаж байсан билээ. Харин энэхүү нэмэгдлийг иргэд, олон нийт хүчтэй эсэргүүцэн гурав хоногийн өмнө автомашинтай жагсаалыг зохион байгуулсан. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн шийдвэрээ эргэж харахыг хотын удирдлагуудад үүрэг болгосон билээ.
Ингэснээр хотын удирдлагууд уг шийдвэрээ эргэн харахаа мэдэгдсэн юм. Жагсагчид ч гурав хоногийн дотор шаардлагынхаа хариуг авахаа мэдэгдсэн тул тэд өнөөдөр нэгдсэн шийдэлд хүрч, танилцуулах ёстой юм. Үүний дагуу автомашинтай жагсагчид болон жагсагчдын тэргүүн Б.Цэгмид хотын захиргаанд ирээд байна.