Их Британид болж өнгөрсөн бүх нийтийн сонгуульд Ерөнхий сайд Борис Жонсоны Консерватив нам давуу байдалтайгаар ялалт байгууллаа. Сүүлд авсан мэдээллээр эрх баригч нам Парламентын 650 суудлын 335-ыг, сөрөг хүчин Хөдөлмөрийн нам 199, Шотландын Үндэсний нам 45 суудал авсан байна. Борис Жонсон ялалт байгуулахын тулд 326 суудал авахад хангалттай байсан юм. Тэрээр ялалт байгуулсныхаа дараа Европын Холбоог орхих Брекситийн төлөвлөгөө батлагдах нь гарцаагүй болсон тул ирэх сар гэхэд холбоог орхих болно гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com