Өмнөд Солонгост Пороро гэдэг оцон шувуу хамгийн алдартай нь байсан ч Пенсү гэх оцон шувуу түүнээс ч илүү хайр хүндлэл хүлээж, нэр алдартай болжээ. Пенсү Поророгоос тэс ондоо, аварга том биетэй, хүйсгүй, ууртай ширүүн дуу хоолойтой, бүдүүлэг зан авиртай ажээ.
Нарны шил зүүсэн аварга оцон шувуу 10 настай хүүхэд шиг биш, дундаж насны эрэгтэйн хоолойгоор ярьдаг байна. Пенсүд хамгийн дуртай байгаа хүмүүс нь 30 насны дундаж үеийнхэн байгаа ажээ. 2,1 метр өндөр бүдүүлэг оцон шувуу БНСУ-ын оны онцлох хүнээр шалгарчээ. Олон хүн энэ жил к-рор хамтлаг BTS-ыг оны шилдгээр шалгарах байх гэсэн найдлага тавьж байсан юм.
Бяцхан оцон шувуу Поророг бүтээж таниулсан БНСУ-ын Education Broadcasting System (EBS)-ийн бүтээл бөгөөд Поророг дуурайлган, түүнтэй ижил олонд танигдах оцон шувууг мөн бүтээжээ. Хүүхэд залуус дэлхийд нэр алдар нь түгсэн BTS хамтлагаас илүү Пенсү оцон шувууг хүсэмжлэх болсон байна.
Пенсүг 10 настай, эр эм нь мэдэгдэхгүй байхаар бүтээсэн нь гэр бүлийн 10 настай хүүхдээс авахуулаад гэр бүлийн бүх гишүүдэд хүрэхүйц, тэдний анхаарлыг татахуйц байна гэж тооцжээ. Түүнийг эгдүүтэй, дур булаам, шударга зан байдалтайгаар харуулахыг зорьсон нь амжилт олсон байна. Хэт шударга байдлаасаа болж бүдүүлэг гэгдээд буй оцон шувууны YouTube сувгийг л гэхэд 1,2 хүн дагажээ.
Түүнчлэн телевизийн хөтөлбөр, шоунуудад уригдаж, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ватай ч уулзсан байна.
Эх сурвалж: www.bbc.com