СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шүүх хурал: "Хүргэн" Г.Дэнзэн нэрээ цэвэрлэж чадах уу?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Г.Дэнзэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт эхэллээ. Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хууль /2002 оны/ тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 /төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 

Тодруулж хэлбэл, ЗГХЭГ-ын дэд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнтэй холбоотой хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч тэрээр гэм буруутай, эсэхээ шүүхээр тогтоолгоно, гэмт хэрэг үйлдээгүй хэмээсний дагуу НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь энэ юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.