СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Стөүнхенж дээр авахуулсан хамгийн эртний гэр бүлийн зураг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Дэлхийн шилдэг гайхамшгуудын нэгт зүй ёсоор багтдаг Их Британийн Стөүнхенж дээр очиж зургаа авахуулдаг жуулчдын цуваа үл тасарна. Харин .

Энэ зурган дээр Изабель, Мауд, Роберт Рут нар эртний дурсгалт газарт морин тэрэгтэй зугаалж буй байдалтай гарсан байна. Одоогоор судлаачид энд авахуулсан үүнээс  эртний зураг олоогүй байгаа аж.

Английн Вильтширт Стөүнхенжид 150 жилийн турш дарсан 150 орчим гэрэл зургийн үзэсгэлэн нээгдсэн байна. Энэ хүрээнд хувийн цуглуулагчид болон гэр бүлүүдэд хандан гэрэл зурагнуудаасаа хуваалцаж байршуулахыг уриалжээ.

 

 

Зурагнууд бүгд өөр өөрийн гэсэн бяцхан түүхийг агуулжээ. Дээрх зурган дээр 20 настай бага түрүүч Дуглас Брайн МакЛарен охин дүү 10 настай Жойстой Стөүнхенж дээр ирж зургаа авахуулсан байна. Энэ бол ах дүү хоёр бие биенээ хамгийн сүүлд харсан үе бөгөөд Брайн Эзэн хааны нисэх хүчинд алба хаахаар яваад эргэж ирээгүй юм.

 

 

Стөүнхенж түүхэн дурсгалт газар төдийгүй энд ирсэн олон сая хүний дурсамжийг хадгалж буй агуу газар гэж түүхч Сюзан Грийни ярьжээ.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.