СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-13

Улаанбаатарт 27 мянган тонн түүхий нүүрс нэвтрүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоол гарснаар энэ өвлөөс нийслэлчүүд сайжруулсан түлш хэрэглэх болсон. Агаарын бохирдол, утааны асуудалд хэдэн арван жил шаналсан нийслэлчүүд эрвийх, дэрвийхээрээ хичээж хүрэлцээ, хүртээмж муу ч шахмал түлшээ түлсээр буй. Гэвч сүүлийн үед Улаанбаатар хотын утаа нэмэгдээд байгаа талаар олон нийт ярих болсон.

Энэ нь Улаанбаатар хотод түүхий нүүрс түлж буй аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой байж мэдэх юм. Иймээс Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс нэвтрүүлэх, түлэх зөвшөөрөлтэй хэдэн байгууллага байдаг, тэдгээрт ямар хяналт, шалгалт хийж ажилладаг талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Нарангэрэлээс тодрууллаа. 

-Түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөлтэй хэчнээн аж, ахуйн нэгж байдаг вэ? 

-Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоол 2018 онд гарсан. Тус тогтоолд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага болон Хан-Уул дүүргийн XII, XIII, XIV, Баянзүрх дүүргийн XX, Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт түүхий нүүрс түлэхийг зөвшөөрсөн байдаг. Харин Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн бусад нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэ тогтоолд зааснаар .

Байгууламжаасаа хамаарч зуухны тоо нэг, тав гэх мэтчилэн харилцан адилгүй. Үүн дээр Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газартай гурвалсан гэрээ байгуулан ажилладаг аж ахуйн нэгжүүд нэмэгдэнэ. Тодруулбал, сайжруулсан түлшээр галлах боломжгүй сургууль, цэцэрлэг, төрийн болон хувийн өмчийн гэх мэт 189 обьект 90 мянган тонн түүхий нүүрс хэрэглэх гэрээ байгуулсан байдаг. Үүнээс харахад энэ жил Улаанбаатар хотод 403 аж ахуйн нэгж 230 мянган тонн түүхий нүүрс нэвтрүүлж хэрэглэнэ гэсэн тооцоо байна. 

-Түүхий нүүрс хэрэглэхдээ тухайн зуух, янданд заавал шүүлтүүр суулгах хэрэгтэй гэдэг. Гэвч зарим байгууллага шүүлтүүрээ ажиллуулахгүй байгаа тухай мэдээлэл байна. Үүнд ямар хяналт, шалгалт хийж байна вэ? 

-Шүүлтүүртэй болгох тендерийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам зарлаж, гурван аж ахуйн нэгж шалгарсан байдаг. Эдгээр компани нь том оврын хүчин чадалтай 290 ширхэг халаалтын зууханд шүүлтүүр байршуулж эхэлсэн. Энэ сарын 2-ноос аж ахуйн нэгжид шүүлтүүр тавьсан эсэх, зааврын дагуу ашиглаж буй зэрэгт манай байгууллагаас хяналт, шалгалт явуулж байгаа. Одоогоор нэгдсэн дүн гараагүй байна. Шалгалтын явцад шүүлтүүрээ ажиллуулаагүй, ашиглалтын заавар зөрчсөн, шүүлтүүрийн ажиллагаа алдагдсан гэх мэт зөрчил илэрч, арга хэмжээ авлаа. Цахилгааны мөнгөө хэмнээд шүүлтүүрээ салгах тохиолдол ч гарсан. 

-Шүүлтүүр ашиглаагүй зөрчлийн тоо баримт дурдаж болох уу? 

-Нэгдсэн шалгалт дуусаагүй учир хэлэх боломжгүй. Түүхий нүүрс түлсэн, хадгалсан, нийслэлд нэвтрүүлэхийг оролдсон зэрэг зөрчил илрүүлж, арга хэмжээ тооцон ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд ЦЕГ-ын ажилчид болон Нийслэлийн онцгой байдлын газар, . Энэ хугацаанд Улаанбаатар хотод 1083 тээврийн хэрэгслээр 27 мянга гаруй тонн түүхий нүүрс зөвшөөрөлтэй нэвтэрүүлсэн.

Харин 129 тээврийн хэрэгслийн 3540 тонн зөвшөөрөлгүй түүхий нүүрсийг буцаасан. Буцаасан ч хулгайгаар нүүрс тээвэрлэх тохиолдол буурахгүй байсан учир аравдугаар сарын 15-наас хойш торгуулийн арга хэмжээ авч, “Амгалан” дулааны станцад тээвэрлэсэн нүүрсийг буулгадаг болсон. Энэ хугацаанд 34 актаар 262 тонн түүхий нүүрсийг тус станцад буулгасан байна. Үүнээс гадна нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хашаанд түүхий нүүрс хуримтлуулсан зөрчил илэрсэн. Энэ хүрээнд 106 тонн түүхий нүүрсийг газар дээр нь битүүмжилж, 22 сая төгрөгийн торгууль ногдуулсан. 

-Шүүлтүүр тавиагүй, цахилгаанаа хэмнэж шүүлтүүрээ салгасан тохиолдолд ямар арга хэмжээ авч байгаа вэ? 

- Агаарын туухиа хуульд “Агаарт хаягдаж байгаа бодисыг саармагжуулах, физикийн сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ заавал авсан байх ёстой” гэж заасан байдаг. Шүүлтүүр суурилуулаагүй нөхцөлд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150 мянга, аж ахуйн нэгжийг 1.5 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авна.

 Г.Ган-Эрдэнэ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.