УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.45 цагт ирлээ. Тэрээр УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн учир битүүлэг үхлийн талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа учир ийнхүү шүүхэд дуудагдаад байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Шүүх хуралдааныг шууд дамжуулах боломж бий юу? Боломж байгаа бол тасалдуулалгүй дамжуулж өгөөч хэмээн сэтгүүлчдээс хүслээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн “Яллагдагч Н.Номтойбаярыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Т.Есөнтөмөр, Б.Эрдэнэбат нартай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал”-ыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргалаа.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, яллагдагч Н.Номтойбаярыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан хэмээн үзэж, түүнийг н.Есөнтөмөр, н.Энхбаатартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтээ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Уг шүүх хурал өнөөдөр 11.20 цагт эхэллээ. Шүүх хуралдааны эхэнд яллагдагч Н.Номтойбаяр шүүх хуралдааны явцыг бүхэлд нь live-аар дамжуулж өгөхийг хэвлэлийнхнээс болон шүүгчээс хүссэн болохыг бид өмнө мэдээлсэн билээ. Гэвч шүүх бүрэлдэхүүн яллагдагч Н.Номтойбаярын хүсэлтийг хангах боломж байхгүй. Шүүх хуралдааны дараа хэргийн оролцогчид шүүхийн тамгын газраас хуралдааны бүрэн бичлэгийг авч болно гэдгийг хэллээ.