СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Их Британийн сонгуулийн саналын хуудсыг тоолж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад өнгөрсөн шөнө бүх нийтийн сонгуулийн санал хураалт болж өнгөрлөө. Сонгуулийн урьдчилсан дүн гарч эхэлсэн байна. Одоогоор .

Одоогоор Ерөнхий сайд Борис Жонсоны Консерватив нам Хөдөлмөрийн намаас бага суудал эзэлсэн байгаа ч өмнөх сонгуультай харьцуулахад хувиар илүү явж байгаа тул урьдчилсан судалгаагаар Жонсоны нам ялалт байгуулж, давамгайлна гэсэн дүн гаргажээ. Консерватив нам ялалт байгуулахад дахин 326 суудал дутуу байна.

Урьдчилсан тооцооллоор Жонсон 86 суудлаар илүүрхэж, Хөдөлмөрийн нам 70 гаруй суудал дутах ажээ. Өөрөөр хэлбэл Консервативчууд 368 суудал авах бол Хөдөлмөрийн намынхан 191 суудал, Либерал Ардчилагчид 13, Брексит нам саналгүй, Шотландын үндэсний нам 55 суудал эзэлнэ гэжээ.

. Мөн 100 жилийн түүхэнд ердөө гурван удаа өвлийн улиралд сонгууль өгч байсан бөгөөд 12 дугаар сард анх удаа британичууд санал хураалтад оролцсон ажээ. 

Уг нь бол 4-5 жилийн хугацаанд нэг удаа Парламентын 650 гишүүнийг сонгох уламжлалтай ч Европын холбооноос гарах Брексит-ийг батлах эсэх дээр санал зөрөлдсөөр 10 дугаар сард дахин сонгууль явуулахаар зөвшилцсөн юм. Сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн баасан гарагийн өглөө гэхэд гарна гэж эх сурвалжид дурджээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.