Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэл болгон Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Адекола Олавасен Азеез-д 6 жил, Анози Дарлингтон Дон-д 3 жил, Монгол Улсын иргэн У.Ариунзулд 3 жилийн хорих ял тус тус оноож шийдвэрлэлээ.
Тэд Монгол Улсад англи хэлний сургалтын төвд ажиллаж байсан бөгөөд бүлэглэн сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлж, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлджээ. У. Ариунзул нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон аж.