СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: “Уянгын их яруу найрагч Б.Явуухулангийн туурвил” эрдэм шинжилгээний хурал боллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “XX зууны дорнын уянгын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн туурвил” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Монголын хүүхдийн төв номын ордонд боллоо.

Б.Явуухулан найрагчийн бүтээл туурвилыг мэдэхгүй монгол хүн гэж үгүй. .

Түүний “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Одод усанд шумбадаг юм билээ”, “Гэрэлтэй газар дулаан”, “Миний араншин”, “Монголын дорнод тал”,“Тайхар чулуу” зэрэг олон шүлгийг монгол уншигчид андахгүй билээ.

Тэгвэл Бэгзийн Явуухулангийн туурвил бүтээлд гаднын болон монголын 12 эрдэмтэн судлаачид бодитой үнэлэлт дүгнэлт өгсөн эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын Их сургууль, Б.Явуухулан сангаас зохион байгууллаа.

Б.Явуухулан найрагчийн шүлгүүд нь уран дүрслэл, адитгал зүйрлэлийн аргыг хослуулсан бичдэг байжээ хэмээн "Монголын яруу найргийн хөгжилд Б.Явуухулангийн оруулсан шинэчлэл" сэдвийн хүрээнд МУИС-ийн доктор, дэд профессор Г.Галбаяр өөрийн илтгэлдээ дурдаж байлаа.

Б.Явуухулан найрагчийн хувьд өрнө, дорно дахины яруу найргаас суралцаж, уншигч олондоо толилуулж байв. Үүний нэг нь . Тэгвэл түүний орчуулгын бүтээлийг хэр оновчтой болсныг Өвөрмонголын “Хун галуу” сэтгүүлийн найруулах хэлтсийн ажилтан, судлаач Алтан-Уул судлан шинжилжээ.

“XX зууны дорнын уянгын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн туурвил” эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг эмхэтгэсэн номыг ирэх оны эхний улиралд багтаан гаргах юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.