СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-12-12

АНУ-ын Засгийн газар Монгол улсын жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шинэ төслийг эхлүүллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар Монгол улсын жижиг дунд бизнес эрхлэгчийг улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой 5 жилийн хугацаатай 40.7 тэрбум төгрөг буюу 15 сая ам.доллар бүхий төсөл хэрэгжүүлэх болсноо зарлалаа.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй ”Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” төслийг Хөгжлийн Шийдэл ТББ хэрэгжүүлэх бөгөөд .

АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт ” гэдгийг онцлон “Энэтхэг-Номхон Далайн бүсийн гол түнш улсын хувьд, АНУ нь хувийн секторт түшиглэсэн чөлөөт ардчилсан нийгмийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд таатай байх болно” гэж дурдсан байна.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг нь санхүүжилт, компаний засаглал, ил тод байдал, хариуцлагын чадавхи болон мөнгөн дэмжлэг зэрэг жижиг дунд бизнесийн өсөлтийг дэмжсэн орчин нөхцлүүдийг дэмжиж ажиллахад төрийн болон хувийн секторын түншлэгч байгуулагуудтай хамтран ажиллах юм.

2016 оноос хойш хугацаанд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд үзүүлсэн дэмжлэгийн тусламжтайгаар банк, санхүүгийн байгууллагуудад 750 зээлийг зуучилснаас гадна 600 гаруй ажлын байр шинээр бий болгосон билээ.

АНУ-ын Засгийн газар Монгол улсын ардчиллын хөгжил, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих; тусгаар, бие даасан байдалд хүрэх замыг бэхжүүлэх чиглэлээр засгийн газар, хувийн сектор болон төрийн бус байгууллагуудтай Олон улсын Хөгжлийн Агентлагаар дамжуулан хамтран ажилласаар ирсэн билээ. Энэ 10-р сард, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж сайн засаглал, хуулийн тэгш эрх, найдвартай, .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.