СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-12-12

​Төсвийн орлого 9.7 их наяд төгрөг боллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. Төсвийн мэдээллийг хүргэе.

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ  .

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого арваннэгдүгээр сард 842.9 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 252  (23.0%) тэрбум төгрөг, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 901.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 132.5 (12.8%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Татварын нийт орлого  оны эхний 11 сард 8.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (19.0%) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 422.2 (22.5%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 323.1 (22.8%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 260.9 (13.3%) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 175.0 (26.4%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 102.2 (14.8%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 101.3 (16.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.6 хувийг татварын орлого, 8.7 хувийг татварын бус орлого, 8.8 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.9 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

Төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2019 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.2 (15.6%) их наяд төгрөгөөр өсөхөд урсгал зардал 755.3 (11.7%) тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 561.2 (45.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.