“Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг” ТББ аас 2 жил тутам зохион байгуулдаг гагнуурчдын ур чадварын улсын аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн шинэ оны босгон дээр ГММСҮТөв дээр дээр амжилттай болж өндөрлөжээ.
Тэмцээн цахилгаан гагнуур, хагас автомат, аргон, хийц буюу эцсийн бүтээгдэхүүн угсрах гэсэн 4 төрөлд нийт 32 байгууллагын 165 гагнуурчин оролцсон байна.
Тэмцээн дөрвөн төрлөөр явагдахад АНЭУ-ын Абу Даби хотноо зохиогдсон "Дэлхийн ур чадвар" тэмцээний Үндэсний ялагч Ж.Жанлав-Ойдов гуравт нь байр эзэлжээ. Ингээд та бүхэндээ медаль хүртсэн оролцогчдыг танилцуулъя.
Цахилгаан гагнуур /74 гагнуурчин/
1. Х.Бямбажав “MCS” ХХК
2. Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК
3. М.Ганхуяг “ДЦС-3” ТӨХК
Хагас автомат /37 гагнуурчин/
1. Б.Өлзийбуян “Хасу-Мегаватт” ХХК
2. М.Ганхуяг “ДЦС-3” ТӨХК
3. Б.Занданбат “Гурванмөнх” ХХК
Аргон гагнуур /39 гагнуурчин/
1. С.Баасанхүү “Хасу-Мегаватт” ХХК
2. Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК
3. Т.Оюун-Эрдэнэ “Хасу- Мегаватт” ХХК
Хийц эцсийн бүтээгдэхүүн /15 гагнуурчин/
1. Д.Нямрагчаа “Хасу-Мегаватт” ХХК
2. Т.Оюун-Эрдэнэ ”Хасу-Мегаватт” ХХК
3. Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК
Мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцогчдын хамгийн залуу нь 17, ахмад нь 47 настай байсан юм. Мөн Дэлхийн ур чадвар /WORLDSKILLS competition/-ын тэмцээнүүдийн оролцогчид ур чадвараа сорьсон нь тэмцээнийг улам сонирхолтой болголоо.
Төрөл тус бүрийн эхний 3 байр эзэлсэн гагнуурчдыг 300.000-900.000 төгрөгийн шагналаа. Мөн 2020 онд БНХАУ-д болох олон улсын гагнуурчдын ур чадварын “ARC CUP-2020” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхээр шагнасан бана.