АНУ-ын Айова мужийн Чарлез хотод зам дээр явж байсан жийп загварын машин хальтирч замаас гаран мөсөн гол руу оржээ. Мөс нимгэн байсан тул машин цөмөрч, дотор нь байсан жолооч хяналтаа алдсан байна. Эргэн тойрон бүх зүйл эрээлжиж машинхаа гэрлийг асааж амжжээ.
18 настай залуу Виннебаго голд машинтайгаа живж байхдаа юу руу орж байгаагаа ч мэдээгүй тул юу хийхээ ч сэтгэхгүй байжээ. Би үхэж байна гэсэн бодол л төрж байсныг ярьсан юм. Хэрэв машиныхаа цонх, хаалгыг онгойлговол юу юугүй живнэ гэдгээ мэдэж байжээ. Эргэн тойрон байгаа мөс, хүйтэн ус түүнийг дааруулсан байна.
Яаралтай дуудлага дуудах хэрэгтэй гэж бодсон ч утсаа олж чадахгүй байжээ. Тиймээс гар утсан дээрх Siri-ийн хиймэл оюун ухаанд итгэхээс өөр арга үлдээгүй гэжээ.
Тэр “Siri 911 рүү” залгаарай гэж хэлэхэд дуудлага амжилттай болж Мэсон хотын гал сөнөөх баг тэр даруй ирж залууг аварчээ. Залууг эмнэлэгт хүргэсэн бөгөөд гар хөлөө дулаацуулж, цочролын эсрэг эмчилгээнд орсны дараа эмнэлгээс гаргасан байна.
Эх сурвалж: www.cnn.com