Дэлхийн эдийн засгийн форум жил бүр гаргадаг улс орнуудын авлигын түвшинг харуулсан жагсаалтаа энэ долоо хоногт шинэчлэн танилцууллаа. Уг жагсаалтыг гаргахдаа олон улсын Авилгын ил тод байдлын индексийг нягталдаг байна. Дэлхийн 140 орныг 1-100 хүртэл оноогоор үнэлжээ. 100 оноотой бол авилга хээл хахуулиас ангид улс оронд тооцогддог. Оноо багасгахын хэрээр авлигын түвшин нэмэгдэнэ.
Эдийн засгийн шинжээчдийн дүгнэснээр Африк, Төв Америк, Ойрхи Дорнодын улс орнууд авлигын түвшин өндөр байна. Хамгийн их авлигад автсан орноор Йемен улсыг нэрлэжээ. Тус улсад иргэний дайн газар аваад багагүй хугацаа өнгөрсөн юм.
Дэлхийн хамгийн их авилгад өртсөн улс орнуудын жагсаалтаас танилцуулъя.
1. Йемен-16
2. Венесуэл-18
3. Ангол-19
4. Чад-20
5. Тажикистан-21, Камбож-21, Ардчилсан Конго улс-21
6. Зимбабве-22, Бурунди-22, Гайти-22
7. Мозамбик-25, Камерон-25
8. Никарагуа-26, Уганда-26
9. Нигери-27, Гвиней-27
10. Кени-28, Ливан-28, Бангладеш-28, Гватемал-28
30-аас доош оноотой буюу авлигад автсан улс орнуудад хойд хөрш ОХУ, Украйн улсууд багтсан байна.
Харин Монгол улс энэ жагсаалтад 2011 оноос хойш 36-38 оноотойгоор бичигдэж, жагсаалтын сүүл хэсэгт орсоор иржээ.
Эх сурвалж: www.businessinsider.com, www.transparency.org