СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Диана гүнжийн хилэн даашинз 347,000 ам.доллараар зарагджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Их Британийн гүнж агсан Дианагийн хилэн хөх үдшийн даашинз хувцас загвар сонирхогчдын дунд багагүй алдартай. Гүнж энэ даашинзаа жүжигчин Жон Траволтотай бүжиглэхдээ өмсөж байсан юм.

1985 оны 11 дүгээр сард АНУ-ын Цагаан ордонд болсон арга хэмжээн дээр гүнжийн өмсөж байсан даашинз 264,000 фунт стерлинг буюу 347,000 ам.долларын үнэ хүрчээ. Даашинзыг загвар зохион бүтээгч Виктор Эдельштайн урлажээ.

Диана .

Энэ даваа гарагт даашинзыг Керри Тэйлорын дуудлага худалдаагаар зарахаар төлөвлөж байсан ба багадаа 388,000 ам.доллар хүрнэ гэж таамаглаж байсан юм. Гэвч гэнэт даашинзыг дуудлагаар худалдахаас татгалзаж, маргааш нь.

Дуудлага худалдаа ямар шалтгаанаар даашинзыг худалдахаас татгалзсан нь тодорхойгүй ч Их Британид үлдэж байгаад олон хүн таатайгаар хүлээж авчээ. 2013 оны гуравдугаар сард уг даашинзыг дуудлага худалдаагаар 310,000 ам.доллараар зарж байсан юм. Британийн чинээлэг эрхэм эхнэртээ бэлэг болгон авч өгч байжээ.

 

 

Гүнж даашинзыг өмсөх үедээ хар өнгийн индранил чулуун гоёлтой хослуулсан байдаг. Энэ бол түүхэн чухал үйл явдлын гэрчээс гадна 20 дугаар зууны хувцас загварын үнэ цэнэтэй илэрхийлэл гэж судлаачид үздэг юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.