СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Түрээсийн орон сууцны 280 гаруй айл өрхийг улсын комисс гурван сар хүлээлгэжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцны барилгын гүйцэтгэгч компани болох “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-ийн зүгээс 1043, 1044, 1046, 1049, 1050 байруудыг хүлээлгэн өгөх ажлыг удаа дараа хойшлуулж, 280 гаруй айл өрх өнөөдрийг хүртэл түлхүүрээ гардан аваагүй байгаа хэмээн Нийслэлийн орон сууцны корпораци мэдээлсэн. Тэгвэл ямар учраас уг ажил удаад байгаа талаар “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-ийн ерөнхий инженер н.Энхбаяраас тодрууллаа.

-. Нийт 18 барилгаас эхний 6 барилгыг хүлээн авч үлдсэн 12 барилгыг хүлээн авахаар улсын комисс ажилласан боловч цэвэрлэх байгууламж, гадна зогсоол, гадна дулааны асуудал зэргийг шийдэх хэрэгтэй хэмээн хойшлуулсан.

Ингээд өнгөрсөн есдүгээр сарын 28-наас улсын комисс ажиллаж, акт баталгаажих ажил хүлээгдсэн. Тэрнээс бол манай газрын зүгээс асуудал гараагүй.

-Нийслэлийн орон сууцны корпарици ямар учраас иргэдийг 12 дугаар сарын эхээр оруулна гэж хэлээд чирэгдэл учруулсан юм бол?

-Тэрийг бол сайн хэлж мэдэхгүй байна. . Түрээсийн орон сууцны 280 гаруй айл өрх, газар чөлөөлтөнд хамрагдсан айл өрхүүд орох юм байна лээ.

-Бэлэн болсон байрандаа иргэдийг оруулж байж болоогүй юм уу?

-Хуулийн дагуу улсын комисс хүлээн авч акт баталгаажсаны дараа айлуудаа оруулах үүрэгтэй. .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.