Дэлхийн хамгийн анхны цахилгаанаар бүрэн ажиллах хүчин чадалтай усан замын нисэх онгоц Канадын Ванкувер хотод зорчигч тээвэрлэж нислэг үйлдсэн байна. Цахилгаан хөдөлгүүртэй зургаан зорчигчийн багтаамжтай Harbour Air-ийн далайн нисэх онгоц богино зайд нислэг үйлджээ.
Harbour Air болон magniX компаниуд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй онгоц анх удаа арилжааны зорилготой нислэг үйлдэж буй явдал хэмээн мэдэгдсэн байна. Агаарын бохирдол ихээр ялгаруулдаг нисэх онгоцны хэрэглээг бууруулахын тулд цахилгаан хөдөлгүүрийг агаарын тээвэрт түлхүү санал болгож эхлээд байгаа юм.
Анх удаа цахилгаан онгоц арилжааны нислэг үйлдсэн нь агаарын тээврийн түүхэнд гурав дахь үеийг шинээр эхлүүлсэн түүхэн үйл явдал боллоо гэж үзжээ. Уг нислэгийг үйлдсэн усанд газардагч DHC-2 de Havilland Beaver онгоц нь 750 морины хүчин чадал бүхий 560 кв цахилгаан гаргах юм байна.
Канадын Harbour Air компани 2022 он гэхэд бүх онгоцоо цахилгаан хөдөлгүүртэй болгох зорилготой ажээ.
Эх сурвалж: www.bbc.com