Америкийн Мэрилэнд мужид үйл ажиллагаа явуулдаг үл хөдлөх хөрөнгийн компани зул сарын баярын өмнөх үдэшлэг дээр ажилтнууддаа улаан өнгийн дугтуй бэлэглэсэн байна. Тэдний хэн ч улаан дугтуйнд юу хүлээж байгааг мэдээгүй ажээ.
Сэнт Жон үл хөдлөх хөрөнгийн компани 198 ажилтан тус бүртээ баярын урамшуулал бэлэг болгож дунджаар 50,000 ам.долларын шагнал өгсөн байна. Нийтдээ 10 сая ам.доллар бэлэглэсэнд зарим ажилчид нүдэндээ ч итгээгүй гэжээ. Энэ бол үл хөдлөх хөрөнгийн компанийн хувьд ажилтнуудынхаа амьдралыг өөрчлөх маш чухал алхам хэмээн хөөрч баярласан байна.
Компанийн Ерөнхийлөгч Лоурэнс Майкранц 1,8 сая м кв үл хөдлөх хөрөнгө борлуулах төлөвлөгөөгөө 14 жилийн хугацаанд хоёр дахин давуулан биелүүлсэн тухай ярьжээ. Тиймээс зорилгодоо хүрэхэд тусалсан бүх ажилтнаа баярлуулахыг чин сэтгэлээсээ хүсчээ.
Ажилтнууд хамгийн багадаа 100 ам.доллар, ихдээ 270,000 ам.долларын шагнал урамшуулал авсан байна. 100 ам.долларыг албан ёсны ажилтан биш, ердөө цагийн ажилчдад өгчээ. Ажилтнууд дугтуйг нээснийхээ дараа баярлаж, орилж хашгичиж, зарим нь уйлж, бүгд нэгнээ тэврэн хөл нь газар хүрээгүй байна.
Тэд бүгд удирдах ажилтнуудаа тэвэрч баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэн, өр зээлээ төлж, өрийн дарамтнаас гарч, сургалтын төлбөрөө олсон тухайгаа тус бүрийн түүхээ хуваалцжээ.
Эх сурвалж: www.cnn.com