СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Согтуу жолооч хүн зам тээврийн ноцтой осол гаргажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

 

Тээврийн цагдаагийн албанд өчигдөр зам тээврийн 225  ослын шинжтэй дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж бэртжээ. Тухайн гэмтэж бэртсэн хүмүүсийн 4 тохиолдол нь явган хүний гарцгүй газраар зам хөндлөн явганаар гарч яваад, харин явган хүний гарцтай газраар зам хөндлөн гарч явсан 1 явган зорчигчийг тээврийн хэрэгсэл мөргөсөн байна. Үлдсэн 3 хүний тухайд  тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа зам тээврийн осолд өртөж гэмтэл бэртэл авсан байна.

Арванхоёрдугаар сар гарснаас хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Зөвхөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос гадна, өөрийн үйлдлийг хянах чадваргүй үедээ явганаар зорчих хэсэг дээгүүр, гарцгүй газраар зам хөндлөн гарсан иргэд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.

Өнгөрсөн шөнө согтуугаар жолоо барьж зам тээврийн осол гаргасан жолооч нарын талаар товч мэдээлэл өгөхөд:

·                     Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо зүүн салааны гудамжинд T.Landcriuser-80 маркийн автомашины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Spacio маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас 2 хүн гэмтсэн.

·                     Сүхбаатар дүүргийн 12-р хороо 17-р сургуулийн зүүн замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Prius маркийн автомашинтай мөргөлдөж 1 хүн гэмтсэн.

·                     Баян-Зүрх дүүргийн 12-р хороо Сансар худалдааны төвийн хойд замд T.Prius маркийн автомашины жолооч Э нь T.Prius маркийн автомашинтай мөргөлдсөн.

·                     Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Баруун салааны замд T.Prius  маркийн автомашины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Сонгино-Хайрхан дүүргийн 24-р хороо Жавхлант хайрханы 18 гудамжинд байрлах хашаа болон гэрийг мөргөсөн зэрэг согтуугаар жолоо барьснаас үүдэлтэй осол хэрэг гарсан байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.