СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-11

Автобусаар зорчиход И-баримт өгдөг болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнөөдөр “Улаанбаатар Смарт карт”-ын удирдлагууд, холбогдох албаныхантай уулзсан байна. Уулзалтаар хэд хэдэн үүрэг даалгаврыг өгчээ. 

Тухайлбал, "Улаанбаатар Смарт карт" ХХК-ийн зүгээс карт цэнэглэх олон талын төлбөрийн системийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байгааг дурджээ. Мөн, энэ ондоо багтаан карт цэнэглэх цэгээ нэмэгдүүлэх, одоо ажиллаж буй карт цэнэглэдэг 530 цэг өглөө эрт яг цагтаа онгойж иргэдэд үйлчилдэг байх тал дээр хяналтаа сайжруулж ажиллах шаардлагатай байна гэв.

Иргэд картаа цэнэглүүлж нийтийн тээврээр үйлчлүүлээд сугалааны дугаартай И-баримт авдаг болох асуудал удаа дараа яригдаж байгаа учраас Улаанбаатар смарт компанийн зүгээс Сангийн яам, татварын алба руу хандаж шуурхайлах шаардлагатай байна гэсэн байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.