СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-11

Автобусны цахим картыг төрөлжүүлэх ажлыг Монголбанкнаас гацаажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
5 жилийн өмнө

 

Нийслэлийн иргэд автобусаар зорчихдоо бэлэн бус төлбөр тооцооны хэрэгсэл ашигладаг болсоор дөрвөн жилийг үдэж байна. Гэвч уг картыг цэнэглэдэг цэгүүдийн тоо цөөхөн, байгаа хэд нь алдаг оног ажилладаг, дансан дахь мөнгө дууссан, тог тасарсан учраас ажиллахгүй гэхчилэн түг түмэн шалтаг хэлж иргэдийг чирэгдүүлэх явдал сүүлийн дөрвөн жил тасраагүй.

Автобусны цахим карт нь и-баримт өгдөггүй. Дээр нь гар утсаар, интернет банкаар, АТМ-аар цэнэглэх боломжгүй зэрэг технологийн хувьд хоцрогдсон мөртлөө хэтэрхий үнэтэй зарагдаж байгаагаас түвэгшээсэн иргэд автобусанд бэлэн мөнгө төлж зорчихыг илүүд үздэг болоод байгаа юм.

Харин уг картаа шинэчлэх, төрөлжүүлэх ажил нь яагаад удаашралтай байгаа талаар саяхан Улаанбаатар смарт компанийн ерөнхий захирал Шин Дун Ү мэдээлэл хийжээ. Тэрбээр “Манай байгууллагын зүгээс төлбөрийн олон талт системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Одоо ХААН, Голомт банкны төлбөрийн картаар нийтийн тээвэрт зорчиж байгаа. Харин бусад банктай гэрээ хийсэн боловч шинэ төрлийн төлбөрийн карт гаргахад Монголбанкнаас зөвшөөрөл өгөхгүй хүлээгдээд байгаа учраас энэ асуудал хүлээлтийн байдалд байна. Нийтийн тээврийн төлбөрийн системд и-баримт олгох системийн ажлыг манайхаас хийж дууссан. Гэвч татварын албанаас энэ системийг нэвтрүүлэхэд төсөв суугдаагүй, тэдний сервер ачааллаа дийлэхгүй гэсэн хариу өгсөн” гэсэн байв.

Үүнээс үзвэл Улаанбаатар смарт компани автобусны цахим төлбөр тооцооны хэрэгслээ төрөлжүүлэх, татвар тооцооны баримтыг өгөхөөр ажиллаж байгаа боловч уг ажлыг нь Монголбанк, Татварын ерөнхий газраас шалтгаангүйгээр гацаасаар ирсэн бололтой.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.