СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

2019 онд хамгийн их хайсан үг “they”

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Алдарт Merriam-Webster хэвлэл, толь бичиг эрхлэн гаргадаг компани улиран одож буй 2019 онд хэрэглэгчдийн хамгийн их хайсан үгийг нэрлэжээ. Энэ жилийн хамгийн их хайлттай үгээр “тэд” буюу “they” гэсэн төлөөний нэр шалгарсан байна. Өнгөрсөн 2018 онтой харьцуулахад хүмүүс энэ үгийг 313 хувиар илүү хайжээ.

Британийн поп од ижил хүйстнээ сонирхогч Сэм Смит хорвоо дэлхий дээр хүн төрөлхтний гаргасан олон алдааг уучилж, хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байхын тулд хувь хүн гэсэн утгаар нь хүлээж авч тэд гэсэн үгээр төлөөлүүлэх тухай дурдаж байжээ. Түүнээс гадна аль ч хүйсэнд хамаарагддаггүй олон алдартай загвар өмсөгч, моделиуд Их Британид байдаг.

Загвар өмсөгч Осло Грэйс өнгөрсөн нэгдүгээр сард алдартай загварын сэтгүүлүүд дээр өөрийнхөө хүйсийн талаар ярилцлага өгсний дараагаас “they” буюу “тэд” гэсэн үг хэрэглээнд илүү өргөн нэвтэрч эхэлсэн гэж Merriam-Webster-ийн ерөнхий эрхлэгч Петр Соколовски ярьжээ. Хүйс нь тодорхойгүй хүмүүсээс гадна толь бичиг ашиглагчид аливаа зүйлийг хайхдаа тэд хэмээн төлөөлүүлж ирсэн нь энэ оны хамгийн их хайлттай үг болоход ч түлхэц байсан гэжээ.

2014 онд “соёл”, 2015 онд “изм”, 2016 онд “этгээд”, 2017 онд “феминизм”, 2018 онд “шударга” гэсэн үгнүүд Merriam-Webster-ийн хамгийн их хайлттай үгүүдээр нэрлэгдэж байжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.