БНЧУ-ын зүүн хойд нутгийн Острава хотын эмнэлэгт хүлээлгийн өрөөнд зэвсэгтэй этгээд гал нээж зургаан хүнийг хороосныхоо дараа өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн байна. Энэ нь 2015 онд Ухерски Бродод зоогийн газарт буутай этгээд найман хүнийг хороож, өөрийгөө егүүтгэснээс хойш дахин давтагдаагүй аймшигт халдлага юм.
Польшийн хилийн ойролцоо байдаг хотын их сургуулийн эмнэлэгт өглөө эрт болсон халдлагын сэдэл тодорхойгүй байна. 42 настай зэвсэглэсэн сэжигтэн ямар нэг үг хэлэлгүй халдлага үйлдсэнийхээ дараа эмнэлгээс зугтааж, цагдаагийн хэдэн зуун ажилтан түүнийг эрэн сурвалжилжээ. Удалгүй сэжигтэн машин дотроо толгойдоо буудаж амиа хороосон байсныг нисдэг тэрэгнээс олж харсан байна.
Халдлага үйлдсэн этгээд орон нутгийн барилгын компанид техникчийн ажилтай бөгөөд гэмт хэрэг үйлдсэн өдрөө эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарч явжээ. Орон нутгийн цагаар өглөө 07 цаг 19 минутад цагдаагийн газарт дуудлага ирж, офицерууд таван минутын дараа ирсэн байна.
Эмнэлгийн ажилтны мэдээлснээр халдлага гарах үед гурван хүн хүндээр шархдаж, нэг нь хагалгаанд оржээ.
Эх сурвалж: www.theguardian.com