Төрийн албан хаагчдын гаргасан хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ, ТЕГ-аас хамтран шалгахад 1 тэрбум 133 сая төгрөгийн зөрчил илэрчээ. Хөрөнгөө зориуд худал мэдүүлсэн 3 мэдүүлэг гаргагчид хуулийн дагуу хариуцлага тооцуулах албан бичгийг АТГ-аас эрх бүхий дээд байгууллага, албан тушаалтанд нь хүргүүлээд байгаа аж.
Мөн ХОМ-ийг шалгах үеэр илэрсэн зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хуульд заасныг үндэслэн нийт 3 иргэн, 4 аж ахуйн нэгж, байгууллагад 71 сая 43 мянга 400 төгрөгийн шийтгэлийн хуудсаар татварын улсын байцаагчийн зүгээс төлбөр ногдуулсан байна.