Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны төсвийн тухай хууль дээр хэсэгчилсэн хориг тавьсан. Ялангуяа нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь нэмэгдүүлсэн шийдвэрийг огт байж болохгүй гэж үзсэн юм. Тэгвэл ерөнхийлөгчийн хоригийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд "Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй байх" саналыг хүлээж авахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, 2020 оны 1-р сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэж 25 хувь болох бөгөөд үүнд зориулж төсвөө баталсныг өөрчлөх шаардлагатай гэдэгт санал нэгджээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын тайлбарыг хүргэж байна.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд:
-Байнгын хороон дээр нийт таван асуудлаар санал хураасан. Үүн дунд нийгмийн даатгалын шимтгэлийн орлогоор, зарлагаар санал хураасан. Ингээд 2020 оны төсвийн тухай хуулиас “нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь мэгдүүлэхийг хасах” гэдэг дээр санал нийлсэн. Ерөнхийлөгчийн хоригтой санал нийлсэн гэсэн үг. Мөн "зарлагыг хасах" дээр ч санал нийлсэн.
Энэ нь Төсвийн тухай хуулинд Нийгмийн даатгалын сангийн 2020 оны оны төсвийн тухай хуулийн 3-р зүйлийн орлого, 4-р зүйлийн зарлагаас тус тус 172,2 тэрбум төгрөг хасч тооцохоор болж байгаа хэрэг.
Үүний дараагаар УИХ 2020 оны 1-р сарын 1-нээс хоёр хувь нэмэгдэж 25 хувьд хүрэх гэж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг 23 хувь дээр нь үлдээгээд хоёр хувь нэмсэн 2019 оныхоо хуулийг өөрчилнө гэсэн үг.