СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-10

Ш.Саранхөхөө: Сэтгүүлчид бие махбод, сэтгэл санаа, эд материалын асар их дарамтан дор ажилладаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

 

Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан “Хүний эрх хөгжил төв”-ийн төслийн менежер Ш.Саранхөхөөг “Цайны цагийн зочин” ярилцлагын нэвтрүүлэгтээ урьж ярилцлаа.

“Хүний эрх-Хөгжил төв” ТББ-ын төслийн менежер Ш.Саранхөхөө:

Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт гурван үйл ажиллагаа явуулна. Нэгдүгээрт, Драмын театрын үүдэнд хүний эрхийн үзэсгэлэнг дэлгэнэ. Мөн Драмын тайзанд “Хүний эрхийн хамгаалагчдийн түүх” яригдана. Хүний эрхийг хамгаалагчдад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байгаа талаар бодит түүхийг ярина. Мөн ирээдүйд цэвэр усны нөөц багасч буй талаар хүүхдийн жүжиг тоглогдоно. Драмын театрын тайзнаа мөн панел хэлэлцүүлэг болно.

Өчигдөр Блү Мон төвд Хүний эрхийн төлөв байдлын талаарх 10 гаруй сэдвээр бэлтгэсэн тайлан илтгэлүүд тавигдсан. Манай Хүний эрх хөгжил төвөөс “хүний эрхийн тогтолцоо” сэдвээр тайлан бэлтгэж хүргэсэн байгаа.

Хүний эрхийн хамгаалагчид болох ирвэс хамгаалагч залуу, мөн сэтгүүлч Л.Болормаа нарын учир битүүлэг үхлийг амиа хорлолт хэмээн хаасан нь учир дутагдалтай. Ялгаварлан гадуурхал, жендерт суурилсан хүчирхийллийн зүйл заалтууд огт хэрэгжээгүй.

Хүний эрхийн хамгаалагчдын тухай хуулийг ХЭҮК-оос УИХ-д өргөн барьсан боловч батлахгүй унагасаар байгаа. Энэ хуулийг батлаагүйн улмаас хүний эрхийн төлөө тэмцэгчид ямар ч эрх зүйн хамгаалалтгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тухайбал, сэтгүүлчид ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж байгаа. Сэтгүүлчдийн талаар хийсэн Глобын судалгаанаас харахад сэтгүүлчид бие махбод, сэтгэл санаа, эд материалын асар их дарамтанд ажлаа хийж байгаа нь харагдсан.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.