СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“М банк”-нд тусгай зөвшөөрөл олгохыг Монголбанкинд үүрэг болгов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

 

Улсын Дээд шүүхийн өчигдрийн хуралдаанаар “М Си Эс холдинг” ХХК-ийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Монголбанкний эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг Монголбанкинд даалгасугай” гэдэг шийдвэрийг гаргажээ.

Монгол Улсын хамгийн том компаниудын нэг болох “М Си Эс Холдинг” ХХК нь Монголын анхны интернет банкийг байгуулах гэж буйгаа өнгөрсөн жил зарлаж байлаа.

БНСУ-ын үүрэн телефоны “Кореа телеком” компанитай хамтран интернэтэд суурилсан арилжааны банкны үйлчилгээ эрхэлдэг “К банк”-ны 5.5 тэрбум вонын хөрөнгө оруулалтаар “М банк”-ийг  байгуулж буйгаа зарласан нь олон хүмүүсийн анхаарлыг татаж байсан юм.

Гэвч Монголбанкний удирдлагууд “М Си Эс Холдинг” ХХК-ийн “М банк”-нд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаар байсан тул ийнхүү шүүхэд хандаж, тусгай зөвшөөрлөө гаргуулж авахаар болж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.