™ watch
Нийгэм | 1 сарын өмнө

Варшав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө
Сурталчилгаа

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Кшиштоф Бойко болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга нарын албаны хүмүүс байлцав. 

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улс Бүгд Найрамдах Польш Улс хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, хөдөлмөр эрхлэлт, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирснийг дурдаад цаашид Варшав хоттой хамтын ажиллагааг боловсрол, бизнесийн чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна” гэлээ. Түүнчлэн ирэх онд болох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг дуулгав.

Бүгд Найрамдах Польш улсын сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскагийн зүгээс цаашид өөрийн улсад суралцах оюутны тоог нэмэх, Варшав хотоос сонгогдсон парламентын гишүүний хувьд Улаанбаатар, Варшав хотын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр дэмжиж ажиллах болно хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.