Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын гадаад дахь тагнуулын байгууллага MI6-ын офицер байсан Кристофер Стийлийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамптай хувийн харилцаатай талаар хэвлэлүүд багагүй шуугисан. АНУ-ын Шүүх яамны ерөнхий байцаагч Майкл Хоровицын даваа гарагт танилцуулснаар Стийл Ерөнхийлөгчийн охинд Шотландын уламжлалт дөрвөлжин хээтэй алчуур бэлэглэсэн байна.
Хоровиц 2016 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажилтай холбоотойгоор ОХУ-ын оролцоо, Стийлийн Холбооны мөрдөх товчоотой ямар харилцаатай байсан талаарх мэдээллүүдийг нягтлан шинжилжээ.
Уг мэдээлэлд Иванка Трамп гэсэн нэрийг нь дурдаагүй ч түүний биеийн байцаалтыг оруулсныг ABC News илрүүлсэн байна. MI6-ын офицер асан Стийл Трамп цамхагт очиж Иванка Трамптай уулзсан бөгөөд багагүй хэдэн жилийн хугацаанд нөхөрсөг харилцаатай байсан гэдгээ хэлжээ. Тэр уг харилцаагаа хувийн хэмээн тодотгосон байна. ABC телевизийн мэдээлснээр Стийлийн Орбис бизнес тагнуулын компанитай Иванка гэр бүлийн бизнесийн хүрээнд хамтран ажиллахаар хэлэлцсэн байж болох юм.
Харин Ерөнхийлөгч Дональд Трамп харин эсрэгээрээ тагнуулч Стийлийн тагнуулын үйл ажиллагааг бүтэлгүйтсэн, хуурмаг хэмээн жиргэсэн байна.
Эх сурвалж: www.theguardian.com