СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Таван одтой зочид буудлуудаас орны матрасыг нь хулгайлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Ариг гамтай хэрэглэгчид, үйлчлүүлэгчид зочид буудалд ороод гарахдаа нэг удаагийн углааш, саван, шампунь зэргийг тээшиндээ хийгээд буцах тохиолдол цөөнгүй байдаг. Гэвч тэднээс ч илүү ичгүүр сонжуургүй үйлчлүүлэгчид үнэтэй, томоохон эд зүйлсийг хулгайлах болсон байна.

Тансаг зэрэглэлийн зочид буудлууд ойрын үед орны матрас, кофе чанагч, амьтны чихмэлээ хүртэл хулгайчдад алдах болжээ. Үүнийг .

Ингэхэд 49 зочид буудлын менежерүүд 2018 оны нэгдүгээр сараас хойш орны матрасуудаа хулгайд алдсан тухайгаа хэлжээ. Ихэвчлэн шөнийн цагаар матрасуудыг хулгайлсан байна. Учир нь шөнийн цагаар зочид буудлын хүлээн авах хэсэг хаалттай, доод давхарт хэн ч байдаггүй ажээ. Зарим тохиолдолд хяналтын камеруудад хулгайч нар матрасыг цахилгаан шатаар зөөж байгаа нь бичигдсэн байна.

Мөн угаалгын өрөөний алчуур, усны алчуур, хувцасны өлгүүр, таблет компьютерууд, телевизийн тоног төхөөрөмж зэрэг үнэтэй тансаг зэрэглэлийн эд зүйлс хулгайд алдагддаг гэжээ. Нэн ялангуяа .

Судалгааг гаргасан байгууллагын зүгээс таван одтой зочид буудалд элдэв эд зүйл хулгайлах зочид ирж буудаллаж байгаад ихэд гайхсан тухайгаа хэлсэн байна. Зочид буудлууд хулгай гарахаас сэргийлж дохиолол байршуулж, цагдаад энэ талаар мэдэгдсэн байна. Гэвч ихэнх тохиолдолд цагдаа нартай зууралдах сонирхолгүй байдаг учир мэдэгдэлгүй өнгөрдөг аж.

Хамгийн сонирхолтой нь дөрвөн одтой 634 зочид буудал, таван одтой 523 зочид буудалд хийсэн судалгаанаас дөрөв ба таван одтой зочид буудалд байрлаж хулгай хийж буй хүмүүс өөр өөр зүйл сонирхож, хулгайлсан нь ажиглагджээ. Таван одтой зочид буудалд буусан эрхмүүд орны матрас, компьютер, телевиз зэрэг үнэтэй том зүйлсийг аваад гарсан бол дөрвөн одтой зочид буудлын үйлчлүүлэгчид ердөө зай хураагуур, телевизийн удирдлага зэрэг жижиг зүйлсийг цүнхлээд гардаг байна. Францад байдаг нэгэн зочид буудлын өрөөнд байрлуулсан зэрлэг гахайн чихмэл толгойг аваад гарсан байсан нь судлаачдыг багагүй гайхшруулжээ. Мөн Английн зочид буудлын үйлчлүүлэгч хаалган дээрх дугаарыг халаасалж гарснаас болж дараагийн үйлчлүүлэгч өрөөгөө олоогүй тохиолдол гарсан байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.