СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-10

LIVE: "Зөв үйлдэл" аяны хүрээнд ГХ-ийн сайд Д.Цогтбаатарын залуучуудтай хийсэн уулзалт

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Сүхбаатар дүүргийн оршин суугч Д.Гантулга "Зөв үйлдэл" аяныг эхлүүлжээ. Тэрээр Австралид суралцаж байх хугацаандаа тэдний харилцааны зөв хандлагыг Монголдоо нэвтрүүлэх санааг олсон гэнэ.

Энэхүү аянаар дамжуулж залуучуудыг соён гэгээрүүлэх бөгөөд нийгэмд эерэг хандлага түгээх юм байна. Нэг ёсондоо хүүхэд залууст харилцаанаасаа эхлээд үйлдэл бүрээ ЗӨВ болгохыг уриалах, дадал суулгах юм. Залуусыг соён гэгээрүүлэх уг аяныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дэмжиж ажиллаж байгаа ажээ.

Аяныг Сүхбаатар дүүргээс эхлүүлэх бөгөөд нээлтэнд Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын долоон сургуулийн сурагчдын 280 гаруй эцэг, эхчүүд оролцлоо. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзаж, аяны зорилго, ач холбогдлын талаар ярилцахаас гадна цаашид "Зөв үйлдэл" аяныг ямар салбарт, ямар хэлбэрээр зохион байгуулах зэрэг саналаа солилцох юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.