Иргэн Б.Цэгмидийн санаачилсан “Мянган машины жагсаал” өнөө өглөө 07.30 цагаас эхэлсэн. Гэвч жагсагчид Энхтайваны өргөн чөлөө болон Сүхбаатар талбайн хоёр хажуу талын замыг хууль бусаар хааж, хууль бусаар замын хөдөлгөөнийг хааснаас үүдэн хотын төв хэсэгт замын хөдөлгөөний хэт ачаалал, зохиомол түгжрэл бий болоод байна. Тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын хэлтсийн 102 дугаар утсанд өнөөдөр жагсагчид зам хааж иргэдийг хохироож буйтай холбоотой 200 гаруй гомдол мэдээлэл ирсэн байна. Иймд иргэдийн гомдол мэдээллийн дагуу жагсагчдын хууль бус үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнийг нээж хөдөлгөөнийг үргэлжлүүлэх арга хэмжээг замын цагдаагийн байгууллагаас авчээ.