УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа 2020 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэн, хэсэгчлэн хүлээж авах боломжгүй гэх шийдвэрийг гаргажээ.
Мөн Өмгөөллийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд бүхэлд нь хүлээж авахгүй болжгүй гэдэг улс төрийн шийдвэр гаргасан байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгч 2020 оны төсөвтэй холбогдуулж дөрвөн асуудлаар хориг тавьсан асуудлыг бүлэг хэлэлцээд төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Харин Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээж авах нь зөв гэдэг дээр санал нэгдлээ. Учир нь, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ өсч байгаатай холбоотой хориг учраас бүлгийн гишүүдийн олонх нь хүлээж авах нь зөв гэж үзсэн” гэв.