СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Walmart зул сарын баярын цамцаа худалдаанаас эргүүлэн татав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Walmart сүлжээ дэлгүүрийн худалдаанд гаргасан зул сарын баярт зориулсан ноосон цамцыг мансууруулах бодис сурталчилсан гэж үзэн хэрэглэгчид гомдол гаргаж, шүүмжилжээ. Дэлгүүрийн зүгээс олон нийтээс уучлалт гуйж, уг цамцыг худалдаанаас эргүүлэн татсанаа мэдэгджээ.

Цамцны урд талд Санта Клаус ширээний ард суусан байгаа зургийг хэвлэсэн байна. Сантагийн урд талын ширээн дэр гацуур мод, гурван ширхэг урт цагаан зураас харагдаж байгаа нь мансууруулах бодистой ижил харагдаж байгаа ажээ.

. Walmart-аар дамжуулан худалдаа эрхлэхийг гурав дагч этгээдүүдэд зөвшөөрдөг ба тэд дэлгүүрийн сайтыг ашиглах боломжтой байдаг. Тус дэлгүүр 2017 онд үүнтэй төстэй байдлаар үйлчлүүлэгчдээс хүлцэл өчиж байсан тохиолдол бий.

 

 

Энэ жил зул сарын баярыг угтаж Амазон цахим худалдааны сүлжээнд байршуулсан байсан гурав дагч худалдаалагчийн гацуур модны чимэглэлийг мөн худалдаанаас эргүүлэн татсан билээ. Уг чимэглэлд Аушвицын хорих лагерийг дүрсэлсэн байсан нь нацист дарангуйлалд өртөж үй олноороо усатсан еврейчүүдийн дурсгалд хүндэтгэлгүй хандсан гэх шүүмжлэлд өртсөн юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.