СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оны баатраар Этиопын охидын эрхийг хамгаалагч Фревейни Мэбрахтуг нэрлэлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Олон улсын мэдээллийн агентлаг CNN жил бүр онцлох эрхмүүдийг нэрлэж тэдний ажил мэргэжил, хүсэл зорилго, хийсэн гавьяа, бүтээсэн үйл хэргийг алдаршуулдаг уламжлалтай билээ. Энэ жил тус агентлаг Этиопын охидын эрхийн төлөө тэмцэгч, тэр дундаа .

Барууны өндөр хөгжилтэй орнуудад сургуулийн насны охид  сарын тэмдгээсээ болж хичээл завсардах, сургуулиасаа гарах хүртэл хүнд бэрхшээлтэй тулгардаг талаар ямар ч ойлголтгүй байдаг. Гэвч дэлхийн нөгөө талд ядуу буурай улс орнуудад, тэр дундаа Этиоп улсад хөдөө орон нутагт сургуулийн сурагч охидын тэн хагас нь сарын тэмдгийн үеэр хичээлээ таслах нь тэдний ирээдүйн боловсролд хор хөнөөл учруулсаар байна.

Энэ бүгдийн эсрэг тэмцэж охидын боловсрол эзэмших эрхийг хамгаалахын тулд дахин ашиглах боломжтой ариун цэврийн хэрэглэл бүтээж, сарын тэмдгийн хүндрэл бэрхшээлийг тойрсон ичгэвэртэй байдал, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийг хичээж байгаа бүсгүйг тэд энэ жил онцолжээ. Оны онцлох хүнээр шалгарсандаа Мэбрахту баяртай байгаагаа илэрхийлж, дэлхий дээр байгаа бүх охид эмэгтэйчүүдийн шагнал хэмээн ярьсан байна.

CNN агентлаг оны баатраа шалгаруулахдаа эцсийн шатанд тунаж үлдсэн 10 хүний нэрийг зарлаж цахим орчинд санал хураалт явуулжээ.

Мэбрахту нь АНУ-д химийн инженерийн мэргэжлээр суралцаж, 2005 онд дахин ашигладаг ариун цэврийн хэрэглэлийг зохион бүтээж, эрхийг нь авсан юм. Бүсгүй багийнхантайгаа хамт Этиоп дахь үйлдвэртээ жилд 750,000 ширхэг дахин ашиглах боломжтой ариун цэврийн хэрэглэл үйлдвэрлэдэг байна. Түүний ажил ойролцоогоор .

 

 

Сургуулийн эрэгтэй, эмэгтэй сурагчдын дунд сарын тэмдгийг ичгэвэртэй, ичих ёстой зүйл мэт хүлээж авдаг ч үнэн хэрэгтээ соёлч боловсон байдлаар хандах ёстой гэдгийг ойлгуулах нь Мэбрахтугийн зорилго юм. CNN агентлагийн 2019 оны онцлох баатар болсноор Мэбрахту өөрийн санаачилсан төсөл хөтөлбөрийг илүү өргөжүүлэх 100,000 ам.долларын шагнал хүртсэн байна. Мөн оны шилдэг 10 хүнд тус бүр 10,000 ам.долларыг агентлагийн зүгээс бэлнээр гардуулжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.