СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-09

2020 оны Шанхайн үзэсгэлэн хүртэлх “ГЭРИЙН ДААЛГАВАР”

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Зургийн тайлбар: 2020 он гэхэд Монгол-Хятад хоёр улс хоорондын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хоёр тал тодорхойлсон. Хурдацтай хөгжиж буй хөршийнхөө хөгжлийн гал тэргэнд амжиж суухад ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ҮЗЭСГЭЛЭН шиг олон улсын арга хэмжээ үр дүнгээ өгөх нь гарцаагүй юм 

 

Шанхайн тэнгэрт 2019 оны 11 дүгээр сарын 1-10-ны хооронд агаарын түгжрэл (air traffic) үүсэв. Зам дээрээ түгжирдэг монголчуудад агаарын түгжрэл төсөөлөхөд тун бэрх байх нь гарцаагүй. Зөвхөн энэ арав хоногийн хугацаанд Шанхайн “Пудон” болон “Хончао” хоёр нисэх онгоцны буудал 21 454 нислэг хүлээн авчээ.  

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай Хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулж буй 2 дахь удаагийн ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ҮЗЭСГЭЛЭН болж буйтай холбогдуулан Шанхай хот хүн зоны хөлд дарагджээ. 24 сая хүн амтай тус хотод зөвхөн гадаад, дотоодын нислэгээр 3 сая гаруй зорчигч ирсэн байна. Суман галт тэргэнд хүний хөл тавих зайгүй байсан гэхээр үзэсгэлэнг зорьсон дотоодын жуулчдын тоо хэдэн зуун саяар тоологдох нь дамжиггүй.

Үзэсгэлэнд АПУ, Очир дагинас, Майндтэч, Монфүүдланд, Сайн түмэн кашмер, Говь газар, Түмэнсүлжээ, Тэсо корпораци, Грийн групп компаниуд оролцлоо

.

155 орны 64 нь тусгай засалттай талбайд бараа бүтээгдэхүүнээ дэлгэн оролцлоо. Монгол улс анхны удаа гэхэд 136м2 тусгай засалттай талбайд аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэл, уул уурхай, хөрөнгө оруулалтын орчин зэрэг улсаа бүхий л салбараар сурталчлан оролцлоо. .

Бид өөрт байгаа бүтээгдэхүүнээ зарах гэж бусдад тулгах бус, тухайн зах зээлд юу хэрэгцээтэй байгааг мэдэрч, түүнийг нь үйлдвэрлэж нийлүүлэхэд анхаарах нь чухал байна

Нээлтэд БНХАУ-ын дарга Си Жиньпин оролцож, нээж хэлсэн үгэндээ “Эдийн засгийн даяаршил нь эргэж буцалтгүй урсгалтай, тэдний агуу их урсгалыг зогсоож чадах юу ч үгүй мэт Шар, Ниль, Амазон, Дунай гэсэн дэлхийн агуу мөрнүүд шиг эдийн засгийн даяаршил түгэж байна. Бид нэгнээ түлхэж явуулахын оронд гар барин нэгдэх хэрэгтэй. Нэгнээсээ тусгаарлах хана барилгүй, эсрэгээрээ тийм ханыг нураах ёстой. Бид хэт нэг талыг баримтлалгүй, бие биенээсээ биеэ хураан хамгаалалгүй байх хэрэгтэй” хэмээн хэлсэн байна.

БНХАУ-ын дарга Си Жиньпин 2014 оны наймдугаар сард Монгол улсад айлчлахдаа “Хятадын талд зах зээл, хөрөнгө мөнгө, техник, технологи, зам, дэд бүтцийн давуу тал бий. Монгол Улс арвин их байгалийн баялагтай. Иймд хоёр тал хамтран ажиллахад ихээхэн боломж байна” хэмээн хэлж байсан нь байгалийн баялаг, хөдөө аж ахуйн түүхий эд дээр суурилсан экспортыг хөгжүүлэх бүрэн боломж байгааг бидэнд дахин, дахин сануулах шиг.

2020 он гэхэд Монгол-Хятад хоёр улс хоорондын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хоёр тал тодорхойлсон.  Гэтэл БНХАУ, ОХУ хоорондын худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт дөхөж байна 

2023 он гэхэд Хятадын гадаад худалдааны эргэлт 10 их наяд, гадаадын хөрөнгө оруулалт 500 тэрбум ам.долларт хүрэх урьдчилсан тооцоо гараад байна. Харин .

Гэтэл БНХАУ, ОХУ хоорондын худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт дөхөж байна. Хурдацтай хөгжиж буй хөгжлийн гал тэргэнд амжиж суухад ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ҮЗЭСГЭЛЭН шиг олон улсын арга хэмжээ үр дүнгээ өгөх нь гарцаагүй юмаа.

2023 он гэхэд Хятадын гадаад худалдааны эргэлт 10 их наяд, гадаадын хөрөнгө оруулалт 500 тэрбум ам.долларт хүрэх урьдчилсан тооцоо гараад байна. Харин 2020 он гэхэд Монгол-Хятад хоёр улс хоорондын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хоёр тал тодорхойлсон

2 дахь удаагийн олон улсын үзэсгэлэнд сонирхол татам олон бүтээгдэхүүн дэлгэн харуулсны дотор АНУ-ын “Медтроник” компанийн үйлдвэрлэсэн алган дээр тавих төдий чихрийн шижингийн өсөлт бууралтыг хэмжих бичил төхөөрөмж, Японы “Тойота” компанийн устөрөгчөөр ажилладаг, ирэх жил худалдаанд гарах, хоёр дахь үеийн “Mirai” автомашины шинэ загвар, хамгийн гүнд буюу 4 534м-т шумбах БНХАУ-ын “Deep sea warrior” шумбагч зэрэг дэлхийд тэргүүлэгч улс орнуудын үндэсний томоохон компаниудын бүтээлүүдийг энэхүү үзэсгэлэнд дэлгэн үзүүлжээ.

АНУ-ын “Медтроник” компанийн үйлдвэрлэсэн алган дээр тавих төдий чихрийн шижингийн өсөлт бууралтыг хэмжих бичил төхөөрөмж, хамгийн гүнд буюу 4 534м-т шумбах БНХАУ-ын “Deep sea warrior” шумбагч зэрэг дэлхийд тэргүүлэгч улс орнуудын үндэсний томоохон компаниудын бүтээлүүдийг энэхүү үзэсгэлэнд дэлгэн үзүүлжээ

Олон улсын харилцаа судлаач, профессор Д.Баярхүү “БНХАУ эдийн засгийн өндөр түвшинд хүр­чих­сэн, үйлдвэрлэх хүчний хөг­жил дээшээ явчихсан, зах зээл нь нээлттэй айл. Шингээх баг­таамж, хөрс сайтай. Гол нь бид хүчээ дайчилж худалдаа, эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлээд, хоёр талын худалдааг нэг урсгалтай биш, хоёр талтай болгох нь манай Монголын талын үүрэг” гэж хэлсэн байдаг.

Иймд .

Профессор Д.Баярхүү “БНХАУ эдийн засаг шингээх багтаамж, хөрс сайтай. Гол нь бид хүчээ дайчилж худалдаа, эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлэх хэрэгтэй байна

3 дахь ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ҮЗЭСГЭЛЭН 2020 оны 12 дугаар сарын 5-10-ны хооронд Шанхай хотод дахин зохион байгуулагдана. Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ жилийн өмнөөс чамбай бэлтгэлтэй оролцох нь чухал байна. Аж ахуйн нэгжүүд ч санал, санаачилгатай байж, гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийг цаг үе шаардаж байна.

БНХАУ, ОХУ хоорондын худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт дөхөж байна. Хурдацтай хөгжиж буй хөгжлийн гал тэргэнд амжиж суухад ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ҮЗЭСГЭЛЭН шиг олон улсын арга хэмжээ үр дүнгээ өгөх нь гарцаагүй юм

Тус үзэсгэлэн 5-ны өдөр Шанхай хотын “Үндэсний Үзэсгэлэнгийн Танхим”-д нээлтээ хийж, 20-ныг хүртэл үргэлжилсэн ба 155 орон, олон улсын 26 байгууллагын нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцсоны нэг нь Монгол улс

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.