Шинэ Зеландын Цагаан арал дээр галт уул дэлбэрчээ. Галт уул дэлбэрэх үед ойр орчимд нь 50 орчим хүн явж байсан бөгөөд тэдгээр жуулчдын зарим нь сураггүй байгаа юм.
Галт уул дэлбэрсний дараа арлаас нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн нэг нь хүндээр бэртсэн байсныг цагдаагийн газраас мэдээлжээ. Вакаари буюу Цагаан арал нь умард хэсэгт байрлах ба газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтийн идэвхтэй бүсэд ордог. Гэсэн ч аялагч жуулчид ихээр зорчдог байна.
Галт уул дэлбэрэх үед 100 орчим хүн байсан гэж мэдээлсэн ч нарийвчлан судлахад хоёр дахин бага хүн галт уулын орчимд явж байсныг тогтоожээ.
Орон нутгийн цагаар 14 цаг 11 минутын үед галт уулнаас утаа савсаж, үнс нурмаа цацсан байна. Ойр орчимд нь аюултай нөхцөл байдал үүссэнийг Үндэсний онц байдалтай тэмцэх газраас мэдэгджээ.
Цагдаа нар арлын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна. 2016, 2012 онуудад галт уул оргилж байсан ч ойр орчимд нь хүн байгаагүй учир аюулгүй өнгөрчээ.
Эх сурвалж: www.bbc.com