Засгийн газраас 2006 онд Авлигын эсрэг хуулийг, баталж, Авлигатай тэмцэх газрыг албан ёсоор байгуулснаас хойш авлигын эсрэг олон улсын өдрийг 13 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Өнөөдөр АТГ-аас Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг “Шударга байдал ба олон нийтийн итгэл” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл хүргэхэд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд зөвхөн 11 дүгээр сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 552 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 22 буюу 3.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 54 буюу шалгасан хэргийн 9.8 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 5 буюу шалгасан хэргийн 0.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 1 хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгажээ.
Одоо 470 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 409 хэрэг, мөрдөн байцаалтын 61 хэрэг байна.