ХБНГУ-ын Дрезден дүүрэгт дипломат дугаартай Мерседес Бенц и класс загварын суудлын автомашинд 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баривчлагдсан тагнуулын дэд хурандаа Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг шүүх хурал арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Герман Улсын Landgericht Dresden дүүргийн шүүхэд эхэлсэн талаар Германы tag24.de сайт мэдээллээ.
Монгол Улсын дипломатч, шүүгч Бат-Эрдэнийн Баттүшиг шүүх хуралдааны эхэнд “Би Монгол Улсын албан ажлаар явж байсан” хэмээн мэдэгдсэнийг тус сайт онцолсон байна. Шүүгчдэгч Б.Баттүшигийн өмгөөлөгч "Б.Баттүшиг нь Монголын өндөр албан тушаалтны үүрэг даалгаврыг биелүүлж явсан. Тэрбээр юу тээвэрлэж яваагаа мэдэх боломжгүй байсан. Тийм ч учраас тусгай дугаартай тус машин хяналт шалгалтыг саадгүй давсаар Германд хүрсэн" хэмээн хэлсэн нь шуугиан тариад байна.
Прокурорын зүгээс Истанбулын дэд консул асан 40 настай Б.Баттүшиг, жолооч 47 С.Эрдэнэбаяр нарт есөн жилийн хорих ял оноох саналыг гаргаад байгаа бол Монголын дипломатч Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нар хамгийн дээд тал нь бидэнд гурван жилийн хорих ял оноох ёстой гэдэг саналаа шүүхэд гаргасан байна. Шүүх хуралдаан үргэлжилж байгаа аж.