СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-12-09

МАЭ-ийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар: Дуурь, Драмын театр, Төв номын сангийн барилгыг нураахаа больж байх шиг байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Байгалийн түүхийн музейн барилгыг нураасан үйл явдал тойрсон шуугиан тасраагүй байна. Нийгэмд үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд энэхүү барилгыг нураалгүй, шинэчлэх ёстой гэж тэмцсэн боловч, эцэстээ дийлдээд байна. Энэ эсэргүүцэл дунд мэргэжлийн байгууллагууд, тэр дундаа Монголын архитекторуудын эвлэлийн дуу хоолой сонсогдсонгүй гэсэн шүүмжлэл байгаа юм. Үүнтэй холбогдуулж, МАЭ-ийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатараас дараах тодруулгыг авлаа. 

 

МАЭ-ийн Ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар: 

-Байгалийн түүхийн музейн барилга бол дурсгалт барилгын тоонд ордог. Иймд бид ЮНЕСКО-д асуудлыг тавьсан, хүлээж байна. ЮНЕСКО, Засгийн газартай хамтран зөвлөмж нь гарах байх. Бид уг нь намар энэ асуудлыг тавьсан боловч, процедур нь явсаар байгаад ингэж удаж байна. 

Байгалийн түүхийн музейг нураалгахгүй гэж бид очиж зогсоогүй ч, зөндөө тэмцсэн. Манайх эрдэм шинжилгээний хурал хүртэл хийсэн. Гэвч дийлсэнгүй. Харин Дуурийн театр, Драмын театр, Төв номын сангийн барилгыг нураахаа больж байх шиг байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.