СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-ын тамирчдад ОУОХ-ны далбаа ч олдохгүй байж магадгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн тамирчдын хорооны гишүүд ОХУ-ын тамирчдыг ойрын хугацаанд болох аль ч Олимп, олон улсын тэмцээн уралдаанд ямар ч орон, хорооны туг далбаан дор оролцох эрхгүй гэж уриалсан байна. Энэ асуудлаар өнөөдөр Швейцарийн Лозанна хотод дэлхийн допингийн эсрэг агентлагийн гүйцэтгэх хороо хуралдах юм.

Олон улсын Олимпийн хороо урьд өмнө спортын тэмцээн уралдаанд допинг хэрэглэж байгаагүй Оросын тамирчдыг өөрийн нэгдсэн туган доор ирэх оны Токиогийн зуны Олимпод оролцуулах тухай мэдэгдэж байсан билээ.

Гэвч дэлхийн допингийн эсрэг агентлагийн тамирчдын хорооны гишүүдийн дийлэнх нь ОХУ-ын тамирчдыг ирэх жилийн зуны Олимп болоод 2022 оны Бээжингийн өвлийн Олимпод аль ч туг далбаан дор огт оролцуулах ёсгүй гэсэн саналыг дэмжжээ. Хэрэв олон улсын Олимпийн хороо Оросын тамирчдыг далбаан дороо тэмцээн наадамд оролцуулбал хориг бүрэн хэрэгжих боломжгүй гэж үзсэн байна. Тиймээс бүрэн хориг тавих үүднээс спортын шударга өрсөлдөөнийг хамгаалж, цаашид ийм явдал гаргуулахгүйн тулд шийдвэр гаргах хэрэгтэй хэмээн үзжээ.

Олон улсын Олимпийн хороо өнгөрсөн жил Оросын тамирчдын допингийн хэрэгт холбогдуулан гурван жил улсынхаа туг далбаан дор олон улсын тэмцээн уралдаанд оролцохыг хориглосон юм. Өнгөрсөн жилийн Пёнчаны өвлийн Олимпод Оросын баг тамирчид ОУОХ-ны нэгдсэн туган доор өрсөлдсөн билээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.