Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 518 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 380 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам Цагдаагийн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Өнгөрсөн амралтын өдрийн ноцтой ослоос дурдвал 12 дугаар сарын 07-ны өдрийн 19:54 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 52-ын даваа уруудах замд Kia K-5 жолоочтой автомашин онхолдож, зорчигч Б /64 настай.эмэгтэй, Б /63 настай эрэгтэй/, О /54 настай эрэгтэй/, Б /41 настай эрэгтэй нарын 4 хүн гэмтсэн байна.
Хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зам орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж явахыг анхааруулж байна.