Монгол Улс жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-ноос 17-ны хооронд улс орон даяар малын тооллого зохион байгуулдаг. Энэ дагуу 2019 оны жилийн эцсийн мал тооллого өнөөдөр /2019.12.07/ эхэлжээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдана. Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
2018 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 66 сая 500 мянган толгойд хүрч, 2017 оныхоос 0.4 хувь буюу 244.7 мянгаар өссөн ажээ. Ингэхдээ
Адуу - 3 сая 940.1 мянга
Үхэр - 4 сая 380.9 мянга
Тэмээ - 459.7 мянга
Хонь - 30 сая 555.8 мянга
Ямаа - 27 сая 124.7 мянгад хүрчээ.